ВИДЕО: Тагнуул Е.Симонов, гэргий Д.Сүхгэрэл нар “илрүүлэхээр шалгаж байж магадгүй” гэж "Libery Pub" шоуны талаар бичжээ

ВИДЕО: Тагнуул Е.Симонов, гэргий Д.Сүхгэрэл нар “илрүүлэхээр шалгаж байж магадгүй” гэж "Libery Pub" шоуны талаар бичжээ

Nosvox.com сайт дээр ОХУ-ын иргэн Е.Симонов болон түүний монгол эхнэр Д.Сүхгэрэл нар нь “Монголын дотооддоо цахилгаан эрчим хүч бий болгох төслүүдийг зогсоож, хорлон сүйтгэх ажиллагааг хийсэн” гэх мэдээлэл гарсан.

Мөн тус мэдээлэл дотор Е.Симонов, Д.Сүхгэрэл нарын харилцсан и-майлүүд гэх баримтууд байдаг ба тэд захидалдаа, "YouTube дээр "Libery Pub" подкаст шоугаар тэдний жинхэнэ санаа зорилгын нь тухай дэлгэрэнгүй ярьсан талаар бичсэн байдаг.

ВИДЕО: "LIBERTY PUB" подкаст;  ЭНД ДАРЖ youtube сувгийг үзэж болно. 

Тэд "Libery Pub " подкаст шоуны талаар и-майл бичихдээ, Подкаст дээр ярьж буй залууг та мэдэх үү? Тэр тагнуулынханд мэдэгдэж, таныг үндэсний аюулгүй байдалд хор хөнөөлтэй үйл ажиллагаа явуулсан хэргээр “албадан гаргахыг шаардсан” гэж ярилаа. Тэр RwB /Хил хязгааргүй гол/-ийн үйл ажиллагааг Монголд хориглохыг уриалж байна. Тэрээр RwB бол тагнуулын мэдээлэл цуглуулах үүрэгтэй байнгын 2-3 ажилтантай RU /Орос/-оос санхүүжүүлдэг байгууллага гэсэн. Чи юу гэж бодож байна? Би өнөөдөр, маргааш хоёр ажил төлөвлөөд байна. Гэхдээ бид үндэсний эрх ашгийн сонирхлын талаар жаахан материал гаргах хэрэгтэй гэж бодож байна” гэжээ.

Хариуд нь Е.Симонов, “Миний бодлоор Монголд идэвхтэй ашиглахаар аргыг бид олох хэрэгтэй байна. Оросын засгийн газар намайг гадаадын тагнуул гэж зарласан шиг… Яг зөв цагаа олчих юм бол бид энэ явдлын талаар монголын юм уу, гадаадын олон улсын мэдээллийн хэрэгслүүдээр цацах хэрэгтэй” гэжээ.

Тэдний и-майл гэх баримт. Эх сурвалж: Nosvox.com

Сонирхуулахад, Оросын байгаль орчны тэмцэгч гэх Е.Симоновыг 2021 онд Орос улс нь Оросын эсрэг ажиллагаа хийдэг  “Гадаадын Тагнуул” хэмээн зарласан. Гэсэн хэдий ч түүний гадаад тагнуул  гэсэн статус нь түүнийг Оросын засгийн газартай холбоотой гэх хардлагыг төрүүлэхгүйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд тохиромжтой “өнгөлөн далдалт” олгосон талаар Nosvox.com сайтын мэдээлэлд дурдсан байдаг. 

Тэдний и-майл гэх баримт. Эх сурвалж: Nosvox.com

Мөн тэдний өөр нэг и-майлдээ, “OK, Түүний царай танил санагдаад байна. Монголын цэцэрхсэн жентлемэн шиг л харагдаж байна. Дүвчиндамын Ганболдоос асуучих, тэр залууг мэдэх нь үү үгүй юу. Түүний өгсөн мэдээллээр, бүх ярианых нь хуулбар нь байгаа нь сайн (тэр миний хятадын холбоо сүлбээ, одоогийн Израилийн байршлын талаар хүртэл ярьсан гэж сонссон) Энэ талаар илүү нарийн мэдэх нь маш чухал байна. Магадгүй тэд илрүүлэхээр шалгаж байж болох юм” зэргээр бичжээ.  

"Libery Pub " подкаст шоунд оролцсон Г.Ганбат твиттер хуудастаа дараах байр суурийг илэрхийлжээ.