Өчигдөр /2022.08.04/ цахим орчинд нэр бүхий нэр хаягтай хаягаас нярай хүүхдийн зураг байршуулж, “Төрөөд сар болж байгаа хүү өргүүлнэ, авах хүн байвал аваарай, тэжээж өсгөхөд бэрх байна” гэсэн утга агуулгатай зар тавьсны дагуу Цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтын ажиллагааг хийж байгаа юм.
Шалгалтын явцад Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай, 22 настай, эмэгтэй С нь өөрийн нөхөр 26 настай Б-тэй таарамжгүй харьцаатай байсан тул сэтгэл санаа хямарсан үедээ тухай постыг нийтэлсэн нь тогтоогджээ. Иймд цагдаагийн байгууллагаас аюулын зэргийн үнэлгээг хийснээр эх, хүүхдийг хамтад нь цагдаагийн байгууллагын Түр хамгаалах байранд авч, аюулгүй байдлыг нь ханган, хорооны хамтарсан баг, дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа талаар мэдээллээ.