Тагнуулын Ерөнхий газар /ТЕГ/-аас өчигдөр /2022.08.02/ "Үндэсний аюулгүй байдлын сан" ТББ-ын тэргүүн Д.Банзрагчийг гэрээс нь саатуулжээ.
Түүнийг Сүхбаатарын талбайд өнгөрсөн зургадугаар сараас эхлэн суулт хийсэн “Тусгаар тогтнол хөдөлгөөн”-ийнхөнтэй үйл ажиллагаагаа хамтран явуулж байсан, Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, энэхүү үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн гэх үндэслэлээр саатуулсан байна.