Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7 дахь хэсэгт Монгол Улсад цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн Монгол Улсын хилээр гарах орохоосоо 72 цагаас доошгүй хугацааны өмнө гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ гэж заасан байдаг.
Тэгвэл Монгол Улсад цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн гарах-орох мэдэгдлээ https://eimmigration.mn/document/immigrant/ хуудсаар илгээж, цахимаар бүртгүүлэх боломжтой боллоо гэж ГИХГ-аас мэдээллээ.