Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан "Хотгойдын хурд-4" наадмын хамгаалалтад ажилласан цагдаа нар осолдож, хоёр нь амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, тус наадмын хамгаалтад оролцоод буцаж явсан цагдаагийн дөрвөн алба хаагч, аймгийн төвөөс 30 гаруй км-ийн зайд Нуурын босго гэх газар осолджээ.
Ослын улмаас Э, Т нар амиа алдаж, П, Н нарын алба хаагчид аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор ослын шалтгааныг тодруулахаар цагдаагийн бүрэлдэхүүн тус газрыг зорион байгаа аж.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.