Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тус мэдээлэлд, цахим орчинд “Дархан цаазат ууланд тарвага агнаад байна” гэх утгатай мэдээллийг энэ оны долдугаар сарын 26-ны өдөр нийтлэгдсний дагуу шалгалтын ажиллагааг хийхэд Хан-Уул дүүргийн харьяат 42 настай, эрэгтэй, Б нь Богд хан уулын Жаргалантын ам орчмоор урхи, хавх тавьж хууль бусаар тарвага агнаж байсныг илрүүлэн гар хийцийн ТОЗ-8 маркийн буу, урхи тавихад ашигладаг төмөр утас бусад эд зүйлийг хураан авч, Экологийн цагдаагийн албанаас холбогдох шалгалтын ажиллагааг хийж байна. Иргэн та хууль бусаар ан агнахгүй, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг анхааруулж байна.
Иргэн та хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хууль бус ан агнуурын талаар мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж байхыг уриаллаа.