Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 16 жилийн хорих ял сонссон Н.Түвшинбаяр шүүхийн шийдэрийг эсэргүүцэж "Давж заалдах шатны шүүх"-д гомдол гаргаагүй байна.
Тодруулбал, Улсын өсөх идэр начин Э.Энхбатын амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн зургадугаар сар /2022.06/-д Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүхээс түүнд 16 жилийн хорих ял оноосон. Харин ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн байдаг.
Тэгвэл Н.Түвшинбаяр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргаагүй, хуулийн хугацаагаа дуусгасан талаар эх сурвалж бидэнд мэдээллээ. Өөрөөр хэлбэл тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг тэрээр хүлээн зөвшөөрч, шүүхээс оноосон хорих ялыг эдлэхээр болжээ.