ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ: Оросын цэргийн техникийг сургуулилт дуусмагц гаргана. Монголд үлдээхгүй

ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ: Оросын цэргийн техникийг сургуулилт дуусмагц гаргана. Монголд үлдээхгүй

Монгол, Оросын хамтарсан хээрийн цэргийн сургуулилтыг Ховд аймагт хийж гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус цэргийн сургуулилтын талаар мэдэгдэл гаргажээ.

МЭДЭГДЭЛ;

"Монгол-Оросын хамтарсан «Сэлэнгэ-2022» хээрийн цэргийн сургуулилтын тухай:

Сүүлийн өдрүүдэд Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр болон нийгмийн цахим сүлжээнүүдээр дамжуулан Монгол-Оросын хамтарсан «Сэлэнгэ-2022» хээрийн цэргийн сургуулилалтын бэлтгэл ажилтай холбоотой нөхцөл байдлыг буруу ташаа мэдээлэх болсныг бид анзаарч байна. Тэр байтугай зарим тохиолдолд ямар ч утгагүй болон үндэслэлгүй мэдэгдлүүдийг хийж байгаа нь ихэд харамсалтай. Тухайлбал, Оросын цэргийн техникийг Монгол Улсад байршуулахаар оруулж буй тухай.

Монгол-Оросын цэргийн сургуулилтыг 2008 оноос хойш харилцан тохиролцсоны дагуу хоёр талын баталсан хуваарийн дагуу жил бүр тогтмол зохион байгуулсаар ирсэн. Уг асуудлыг Монгол Улсын Гадаад харилцааны сайд хатагтай Б.Батцэцэг болон Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас өгсөн тайлбарт бүрэн дүүрэн, маш тодорхой тайлбарласан байгаа.

Цэргийн техникийг сургуулилт эхлэхээс өмнө оруулж, дуусмагц гаргадаг. Цэргийн техникийг Монгол Улсад үлдээх, байршуулах тухай яриа огт байхгүй.

Монгол Улсын хууль тогтоомж ч үүнийг зөвшөөрөхгүй. Ингэх шаардлага ч байхгүй. Тэгээд ч Монгол Улсын Зэвсэгт Хүчин ЗХУ болон ОХУ-д үйлдвэрлэгдсэн төрөл бүрийн зэвсэг, цэргийн техникээр хангалтай хангагдсан" гэжээ Мөн ОХУ-ын ЭСЯ-наас "Монгол тоймчид эдгээр нөхцөл байдлын талаар мэдэхгүй байна гэж байхгүй. Тиймээс ийнхүү ташаа мэдээлэл тараах шалтгаан болон жинхэнэ эх сурвалж, сэдлийн талаар зөвхөн таамаглаж л болно. Тэд Монголын олон нийтийг төөрөгдүүлж, Монгол-Оросын түншлэлийн талаар худал мэдээлэл өгөхийг зорьж буй нь илт байна.

«Сэлэнгэ-2022» сургуулилт нь наймдугаар сарын 1-15-ны өдрүүдэд Ховд аймагт явагдах болно. Нарийн ширийн асуудлуудыг зохицуулахын тулд маш их бэлтгэл ажил хийгдсэн. Төлөвлөгөөнд террорист болон хууль бус зэвсэгт бүлэглэлүүдтэй тэмцэх тактик, уулархаг цөлд авах арга хэмжээ зэрэг цэргийн дасгалууд багтсан.

Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон олон нийтийн сүлжээний блогчид та бүхнийг манай хоёр орны харилцааны тухай бичихдээ аливаа таамаглалаас татгалзан, мэдээллийг сайн шалгасны дараа нийтлэхийг, харин Монгол Улсын олон нийтийг, ялангуяа мэдлэг боловсрол өндөртэй хэсгийг талийгаач Р.Рейганы хэлсэн шиг «Итгэ, гэхдээ баталгаажуулан шалга»-ж байгаасай гэж уриалмаар байна" гэжээ.