УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Татварын багц хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.
Ерөнхийлөгчийн хоригийг УИХ дахь МАН-ын бүлэг болон Төсвийн, Хууль зүйн байнгын хороод тус тус хүлээж авах боломжгүй гэж үзсэн билээ.
Ийнхүү хоёр байнгын хорооны дүгнэлтийг танилуулснаар гишүүд хоригтой холбоотой үг хэлэв.
Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлснээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхээр санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 64.1 хувийн саналаар Татварын багц хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.