Б.Жавхлан: Ойрын зургаан сард түлшнээс хамааралтай үнийн өсөлт гарахгүй

Б.Жавхлан: Ойрын зургаан сард түлшнээс хамааралтай үнийн өсөлт гарахгүй

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох албаны сайд нар танилцуулж байна. Сангийн сайд Б.Жавхлан газар дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр “Ойрын зургаан сард түлшнээс хамааралтай үнийн өсөлт гарахгүй. Түлшний үнэ нэмэгдсэн сургаар бараагаа нэмж буй худалдаачид анхаарах хэрэгтэй. Намар улирлын чанартай бүтээгдэхүүнүүд хямдардаг. Бид дотоодын үйлдвэрлэлээ хурдан сэргээх хэрэгтэй. Бензин нэг өдөр, долоон хоног зогсвол манай улсын эдийн засаг зогсоно. Бидний хамгийн анхаарах ёстой зүйл бол 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй газрын тос боловсруулах үйлдвэр” гэлээ. Түүнчлэн тэрбээр ургац хураалтын үеэр шатахууны зардлын тодорхой хэсгийг төрөөс гаргахаар шийдвэрлэсэн талаар мэдэгдэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: