О.Батнайрамдал: Монгол газрын тосны үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна

О.Батнайрамдал: Монгол газрын тосны үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна

Уул уурхайн дэд сайд О.Батнайрамдал шатахууны үнэ, нөөцийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр “ улсын хэмжээнд АИ92 шатахууны 34 хоног, АИ95 41 хоног, дизель түлш 28 хоног, АИ80 48 хоногийн нөөцтэй байна. Шатахууны нөөц ердийн түвшинд байгаа. Тасалдал үүсгэхгүйн тулд нөөц бүрдүүлэлтэд анхаарч ажиллаж байна. Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Цар тахлын асуудал газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тойрч өнгөрөөгүй. Энэтхэгээс ирэх ачаа Тяньжиний боомтод гацах асуудал үүссэн. Энэ үйлдвэр ашиглалтад ороход дотоодын өссөн хэрэглээнийхээ 55-60 хувийг хангах боломжтой болно. Газрын тосны бүтээгдэхүүний гадаадын хамаарлыг багасгах, үнийг урт хугацаанд тогтвортой барих боломж нээгдэнэ” гэв.