Авто замын шинэчлэл, засвартай холбоотой ажлын талаар Нийслэлийн Замын хөгжлийн газар /НЗХГ/-ын дарга Г.Баярсайхан Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд өнөөдөр /2022.07.19/ танилцуулжээ. Тодруулбал, Нийслэлийн замын ажил дөрөвдүгээр сарын 20-ноос эхэлсэн бөгөөд зургаан төрлийн ажил гүйцэтгэж байгаа аж. Тухайлбал, гол болон туслах 14 замын шинэчлэлийн ажлын хүрээнд зургаагийнх нь ажил бүрэн дуусжээ. Гурван ажил 90 хувийн, хоёр ажил 20 хувийн гүйцэтгэлтэй байна. Эхлээгүй гурван ажил байгаа нь LRT явах трасс таарсан, мөн тендерийн гомдол гарсан учраас саатжээ.