Улаанбаатар-Гуанжоугийн чиглэлд энэ сараас эхлэн нислэг үйлдэж тогтмолжиж эхэллээ. Засгийн газраас энэ оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн МИАТ компани БНХАУ-ын Гуанжоугийн чиглэлд 7 хоногт нэг удаа, тус улсын ӨМӨЗО-ны нийслэл Хөх хот руу “Аэромонголиа” компани мөн адил нислэг хийхээр шийдвэрлэсэн юм.
Улаанбаатар-Гуанжоу чиглэлд нисэх зорчигчид тийз худалдан авахдаа МИАТ ТӨХК-ийн цахим хаягаар бүртгүүлж “Наран молл” болон “Энканто молл” дахь тасалбар түгээврийн төвөөс авах юм байна. Мөн виз болон бусад шаардлагатай мэдээллийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны албан ёсны вэбсайтаас дэлгэрэнгүй авах боломжтой аж.