ҮСХ: Энэ оны эхний хагас жилд хүнсний бүтээгдэхүүний үнэ 35 хувиар өсжээ

ҮСХ: Энэ оны эхний хагас жилд хүнсний бүтээгдэхүүний үнэ 35 хувиар өсжээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний хагас жилийн байдлаар танилцууллаа.

Өнгөрсөн сарын байдлаар инфляц 16.1 хувь байжээ. Хүнсний бүлгийн үнэ 35 хувиар буюу хамгийн их өссөнөөс шууд хамааралтай инфляц дахин өсчээ. Мөн хувцас, бөс бараа, гутал, тээврийн үнэ өссөн байна. 

Энэ оны эхний хагас жилд гадаад худалдаа 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарав. Үүнд алтны экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.3 дахин, зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 57 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин нүүрс (16 хувиар), төмрийн хүдрийн биет хэмжээ (57 хувиар) буурав. 

Импорт өмнөх оны мөн үеэс 687 сая ам.доллараар өсжээ. Авто бензин, дизель түлш, суудлын авто машины импорт нэмэгдсэн байна. Хэдий гадаад худалдааны тэнцэл эерэг гарсан ч төлбөрийн тэнцэл нэг тэрбум ам.долларт хүрсэн байна.