МАХН-ын Бага чуулган өнөөдөр 10:00 цагаас хуралдаж Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулав.
Тус сонгуульд оролцох нэр дэвшигчийг тодруулах санал хураалтад нийт 111 гишүүн оролцсоноос 91.67 хувь нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Улмаар нөхөн сонгуульд оролцох нэр дэвшигч нь тус намын дарга Н.Энхбаяр гэдгийг дөнгөж сая албан ёсоор зарлалаа.
Хуульд зааснаар ирэх долоо хоногийн даваа гаригт багтаан улс төрийн намууд нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулах ёстой юм.