Гялсбанк урамшуулалт аяны хоёр дахь Iphone13-ын эзэн тодорлоо

Гялсбанк урамшуулалт аяны хоёр дахь Iphone13-ын эзэн тодорлоо

Төрийн банкнаас таны цагийг хэмнэж, банканд очилгүйгээр санхүүгийн бүх үйлчилгээг гар утсаараа авах боломжтой “Гялсбанк”-ны урамшуулалт аяныг арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал зарласан билээ. Уг аяны хүрээнд харилцагч “Гялсбанк” үйлчилгээг ашиглан гүйлгээ хийх, зээл авах, хэрэглээний төлбөр, торгууль, татвар төлөх зэрэг сард зургаагаас дээш гүйлгээ хийснээр урамшуулалт аянд хамрагдаж, iPhone13 гар утасны эзэн болох боломжтой юм.

Тэгвэл өнгөрсөн зургаадугаар сарын урамшууллын эзэн тодорч, iPhone13 гар утсыг гардуулан өглөө.

Төрийн банк нь Гялсбанк үйлчилгээгээ илүү сайжруулан хөгжүүлсээр байгаа бөгөөд 3 сая төгрөг хүртэл Гялс зээл авах, картгүйгээр АТМ-ээс бэлэн мөнгө авах, карт захиалах, цаг агаарын онц ноцтой үзэгдлийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах зэрэг шинэ боломжуудыг нэвтрүүлж байгаа аж. Төрийн банкнаас харилцагч танд санхүүгийн 80 гаруй үйлчилгээг Гялсбанкаар авч, өөрийн цаг заваа хэмнэн, давхар урамшуулалд хамрагдах алтан боломжийг олгож байна.

Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа