Үндэсний статистикийн хорооноос хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн зургадугаар сарын мэдээг танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод энэ оны зургаадугаар сард өмнөх сараас 1.5 хувь, өмнөх оны эцсээс 10.3 хувь, өмнөх оны мөн үеэс 16.9 хувиар өссөн байна.
Зургадугаар сард өмнөх оны мөн үеэс 16.9 хувиар өсөхөд:
- Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 9.7 хувь
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 15.6 хувь
- Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 17.8 хувь
- Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 11 хувь
- Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 15.8 хувь
- Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 15.1 хувь
- Тээврийн бүлгийн үнэ 26.5 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.