МОНГОЛБАНК: IPTV, интернэт, суурин утасны төлбөрийг Зээлийн мэдээллийн санд оруулахгүй

МОНГОЛБАНК: IPTV, интернэт, суурин утасны төлбөрийг Зээлийн мэдээллийн санд оруулахгүй

Ковид-19 цар тахлын улмаас эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд орж, авсан зээл нь хэвийнээс бусад ангилалд орсон 50 мянга гаруй иргэн, ААН-ийн мэдээллийг Зээлийн мэдээллийн санд харагдуулахгүй байх тохируулгыг Монголбанкнаас хийжээ.

Үүнээс гадна, цаашид Монголбанкны Зээлийн мэдээллийн санд үүрэн холбооны үйлчилгээ, үүрэн холбооны оператор компаниудын гурвалсан үйлчилгээний (IPTV, интернэт, суурин утас) төлбөрийн мэдээлэл нийлүүлэхийг зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон аж.