ВИДЕО: Малайзын онгоцыг нисэх бүрэлдэхүүнтэй нь МИАТ түрээсэлж, Европын нислэгээ нэмэгдүүлэхээр болжээ

ВИДЕО: Малайзын онгоцыг нисэх бүрэлдэхүүнтэй нь МИАТ түрээсэлж, Европын нислэгээ нэмэгдүүлэхээр болжээ

Монголын агаарын тээврийн МИАТ компани хоёр сарын хугацаанд онгоц түрээсэлж европын орнуудын нислэгээ нэмэгдүүлэхээр болжээ. Энэ талаар тус компаниас албан ёсны дараах мэдээллийг гаргасан байна.

Тус мэдээлэлд “МИАТ ТӨХК зуны нислэгийн оргил ачааллын үед Малайзын AirAsia компанийн А330-300 агаарын хөлгийг 2022 оны 7 дугаар сарын 10-наас 2 сарын хугацаатайгаар нойтон түрээсээр авч ашиглахаар боллоо. Энэхүү өргөн биетэй, бизнес ангилалын 12, энгийн ангилалын 365 нийт 377 хүний суудалтай агаарын хөлгийг нисгэх баг, инженер техникийн болон жин тооцооллын ажилтнууд зэрэг бүрэн нисгэх бүрэлдэхүүнтэйгээр түрээсэлсэнээр МИАТ компанийн Европ чиглэл болох Франкфурт, Истанбул хотууд руу нисэх нислэгийн давтамж нэмэгдэж, зорчигчдын ачаа тээш болон карго ачааны хоцрогдолыг шийдэх бүрэн боломжтой болж байна” гэжээ.




Өнөөдөр морь өдөр

14 цагийн өмнө