Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-наас хоёр сая ам.доллар залилсан Б.Бямбадоржийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвжилжилж эхэлсэн /2022.03.28/талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл оргон зайлаад байсан Б.Бямбадоржийг 2022 оны долдугаар сарын 07-ны өдөр Ховд аймагт орогнон нуугдаж байсныг олж дайчлан баривчилсан байна.
Хэргийн талаар эргэн сануулахад, Бямбаагийн Бямбадорж нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла Молл” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны 432 дугаар салбараас 2021 оны тавдугаар сарын 25-ны өдөр “Эрдэнэ Лайт” ХХК-ны бичиг баримтыг хуурамчаар үйлдэж тус байгууллагын данснаас 2,000,000 /хоёр сая ам.доллар/-ыг залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдоод байх үедээ оргон зайлаад байсан юм.