МАХН-ын Бага чуулган өнөөдөр 10:00 цагаас хуралдаж эхэллээ. Бага чуулганаар Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах юм.
Намаас нэр дэвшигчээ тодруулсны дараа өнөөдөр 12:30 цагт намын байрандаа хэвлэлийн хурал зарлан олон нийтэд мэдээлэх юм байна.
МАХН-аас нөхөн сонгуульд оролцох нэр дэвшигчээ албан ёсоор зарлаагүй байгаа ч тус намын дарга Н.Энхбаярыг нэр дэвшинэ гэх мэдээлэл хэдийнэ тараад байгаа билээ.