“Ондо” үүрэн телефонд давуу байдал олгосон хэмээн "Юнител"-ээс ШӨХТГ-т гомдол гаргажээ

“Ондо” үүрэн телефонд давуу байдал олгосон хэмээн "Юнител"-ээс ШӨХТГ-т гомдол гаргажээ

Монголын мэдээллийн технологийн салбарт “Ондо” хэмээх үүрэн телефоны оператор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тэгвэл мэдээллийн технологийн салбарынхан тус байгууллагад онцгой эрх олгосон хэмээн ШӨХТГ-т гомдол гаргасан байна.

Тодруулбал, Юнител компаниас Харилцаа холбооны зохицуулах газраас 2021 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 53 дугаар тогтоолын хавсралтаар “Ай Эн Мобайл Нэтворк” ХХК-д  мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх /Телефон яриа үйлчилгээ/ гэсэн тусгай зөвшөөрлийг олгохдоо одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журмыг зөрчин тус журамд байгаагүй эрхлэх үйлчилгээний төрлөөр, сонгон шалгаруулалтгүйгээр олгосон. Мөн суурин үйлчилгээний холбоо эрхлэх зөвшөөрлийг арван жилээр олгосон нь  Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байна гэж үзэж, ШӨХТГ болон Харилцаа холбооны зохицуулах хороонд хандан гомдол гаргасан байна.