БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улс өнгөрсөн сард БНХАУ-ын коксжих нүүрсний хамгийн том нийлүүлэгч болов

БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улс өнгөрсөн сард БНХАУ-ын коксжих нүүрсний хамгийн том нийлүүлэгч болов

Монгол Улс өнгөрсөн сард ОХУ-ыг гүйцэж, БНХАУ-ын хамгийн том коксжих нүүрсний нийлүүлэгч болжээ. Тодруулбал, Монгол Улс өнгөрсөн тавдугаар сард БНХАУ-руу 4.57 сая тонн нүүрс экспортолсон байна.

Өнгөрсөн сард Хятад улс Оросын эрчим хүчний бүтээгдэхүүн, тэр дундаа түүхий нефтийн хэмжээг нэмэгдүүлж, худалдан авалтаа 7.47 тэрбум ам.долларт хүргэсэн. Энэ нь дөрөвдүгээр сарынхаас нэг тэрбум ам.доллар, жилийн өмнөхөөс хоёр дахин их үзүүлэлт юм. Цар тахлын хязгаарлалтыг сулруулан, аж үйлдвэрээ сэргээсэнтэй холбоотойгоор Хятадын эрэлт хэрэгцээ ч нэмэгдсэн. Нөгөө талаар барууны орнууд Оросоос авах газрын тос, байгалийн хий, нүүрсний хэмжээгээ илт багасгаж, үнэ нь буурсан учраас БНХАУ-ын ОХУ-аас авах импортын бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдсэн гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: Metalbulletin