Хөшигийн хөндий руу том хүн 20 мянга, хүүхэд 7 мянган төгрөгийн тарифаар автобус явж эхэллээ

Хөшигийн хөндий руу том хүн 20 мянга, хүүхэд 7 мянган төгрөгийн тарифаар автобус явж эхэллээ

Хөшигийн хөндий дахь "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал руу өнөөдөр /2022.06.24/-өөс эхлэн нийтийн тээврийн автобус явж эхэлжээ.

Тодруулбал, "Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал - Драгон авто вокзал 5 шар", "Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал - Улсын Их Дэлгүүр 120 мянгат" маршрутаар үйлчлэх юм байна.

Цагийн хуваарь:

  • Баруун дөрвөн зам 06:20 цаг, 07:20 цаг, 12:20 цаг, 13:20 цаг, 18:20 цаг, 19:20 цаг
  • Чингис хаан олон улсын нисэх буудал 09:00 цаг, 10:00 цаг, 15:00 цаг, 16:00 цаг, 21:00 цаг, 22:00 цаг
  • Драгон авто вокзал 06:20 цаг, 12:20 цаг, 18:20 цаг.

Үйлчилгээний цагийн зохицуулалтыг нислэгийн цагаас 3-4 цагийн өмнө Улаанбаатараас хөдлөхөөр зохицуулалт хийжээ. "Чингис хаан" олон улсын нисэх буудал руу нэг талдаа 80-100 минут гэж тооцоолон нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлэх боломжтойг албаныхан хэлж байна.

Нийтийн тээврийн автобусаар нисэх буудал руу явахад:

  • Том хүн 20,000 төгрөг
  • Хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино.