ТОДРУУЛГА: Вьетнамд саатуулагдсан монгол иргэдтэйгээ уулзах хүсэлтийг тус улсын цагдаагийн байгууллагад гаргасан ч хариу өгөөгүй

ТОДРУУЛГА: Вьетнамд саатуулагдсан монгол иргэдтэйгээ уулзах хүсэлтийг тус улсын цагдаагийн байгууллагад гаргасан ч хариу өгөөгүй

Монголын 14 иргэн Вьетнамд хулгай хийж, бусдын картнаас 21 мянган ам.доллар гаргаж авсан хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл эл асуудалд манай улс анхаарал хандуулж байгаа эсэх, хэргийн талаар Вьетнам улсаас албан ёсны мэдээлэл өгсөн эсэхийг Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Вьетнам улс дипломат ёсоор манай талтай холбоо бариагүй. Харин Вьетнам улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас хэрэгт холбогдон, саатуулагдсан монгол иргэдтэйгээ уулзах хүсэлтийг Ханой хотын цагдаагийн байгууллагад гаргасан байгаа. Уг хүсэлтийн хариуг одоогоор өгөөгүй байна. Гадаад харилцааны яамнаас монгол иргэдтэй холбоотой асуудалд анхаарал тавьж байгаа" гэх хариултыг өглөө.