Монголын 14 иргэн Вьетнамд хулгай хийж, бусдын картнаас 21 мянган ам.доллар гаргаж авсан хэрэгт холбогдсон талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж, “Монголчуудаас болгоомжил” гэсэн нийтлэлийг гаргаж эхлээд байна.
Тодруулбал, “энэ сарын 03 /2022.06.03/-ны өдрийн 12:50 цагийн орчимд Вьетнамын Хоан Кием дүүргийн Ли Куок Су гудамжинд хоол идэж байсан Шведын хоёр жуулчины түрийвч хулгайд алдагдажээ. Тэдний түрийвчинд АТМ-ын карт, зээлийн карт гэх мэт олон бичиг баримт байсан байна. Тэд зочид буудалдаа буцаж ирээд картаа шалгатал зээлийн картнаас нь 21 мянган ам.доллар гаргаж авсан болохыг олж мэдсэн байна.
Ингээд тэд Вьетнамын цагдаагийн байгууллагад хандсан тул, Хоан Кием дүүргийн цагдаа нар гэмт этгээдийг илрүүлэхийн тулд цагаачлалын хүчнийхэнтэйгээ хамтран ажиллаж, Монголын долоон иргэнийг сэжигтнээр тооцсон байна.
Гэтэл тус бүлэглэлийн зарим нь энэ сарын 3 /2022.06.03/-ны шөнө Камбож руу зугтахаар Вьетнамын Хо Ши Мин хот руу онгоц хөлөглөн явсан болохыг тогтоожээ. Иймд энэ сарын 5-ны өдрийн 01:30 цагт Тай Нин мужийн Бен Кау дүүргийн нэгэн зочид буудалд Монголын долоон хүнийг мөн баривчилсан байна. Харин өчигдөр /2022.06.11/-нд Хоан Кием дүүргийн цагдаагийн газраас эд хөрөнгийн хулгайн хэргийг тодруулахын тулд 14 монгол хүний наймыг нь баривчилж, хорих тушаал өгчээ.
Тус бүлэглэл нь Вьетнам руу аялал жуулчлалын зорилгоор нэвтэрч, гадаадын иргэдийн эд хөрөнгийг хулгайлсан гэж мэдэгджээ. Тэд Шведын жуулчдыг хоол идэж байхыг хараад дөрөв шууд ресторанд очиж түрийвчийг нь хулгайлсан бол үлдсэн гурван хүн анхаарал сарниулах үүрэг гүйцэтгэсэн байна. Харин сэжигтнүүд АТМ карт, зээлийн карт, виза карт зэрэгтэй түрийвч хулгайлсны дараа Тран Нхан Тонг гудамжинд байрлах алтны дэлгүүрт очиж, хулгайлсан картаа ашиглаж алт, үнэт эдлэл худалдаж авсан байна. Тэд худалдаж авсан үнэт эдлэлээ Ха Дан гудамжинд байрлах өөр алтны дэлгүүрт бараг 21,000 ам.долларт заржээ. Тэд мөнгөтэй болсон нуугдахын тулд Хо Ши Мин хот руу нисэх онгоцны тийз худалдан авсан байжээ. Цагдаа нар тэднээс 20100 ам.доллар, алт зэрэг бусад холбогдох зүйлсийг хурааж авсан байна” гэжээ. Эх сурвалжийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Эх сурвалж: Vietnam.postsen.com