"Чойжин лам сүм музей"-н газрыг ҮНЭГҮЙ ашиглаж байсан "Чоно групп"-ын автомашины зогсоолыг чөлөөллөө

"Чойжин лам сүм музей"-н газрыг ҮНЭГҮЙ ашиглаж байсан "Чоно групп"-ын автомашины зогсоолыг чөлөөллөө

"Чоно групп" Чойжин лам сүм музейн хэрмэн хашааг завсарлаж өгнө хэмээн газрыг нь 14 жил үнэгүй ашиглаж, өөрсдөө автомашины зогсоолоос ашиг олж байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. /Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу/

Тэгвэл тус газрыг чөлөөлж, "Чоно групп"-ийн зогсоолын газрыг Чойжин лам музейн эзэмшилд эргүүлэн авсан байна. Соёлын сайд Ч.Номин цаашид музей, музей орчмын газраас хувийн хэвшилд олгох, хамтран ажиллах гэрээ байгуулах зэргээр бусдад давуу байдал үүсгэх, музейн хамгаалалтын бүсэд халдах зэрэг асуудал гаргахгүй байхад онцгой анхаарахыг сануулсан байна.