ТОДРУУЛГА: Он гарсаар манай улсад ОХУ-ын 18 мянган иргэн ирсний, 17 мянга нь буцаж нутаг руугаа яваад байна

ТОДРУУЛГА: Он гарсаар манай улсад ОХУ-ын 18 мянган иргэн ирсний, 17 мянга нь буцаж нутаг руугаа яваад байна

"Дайнаас зугтсан ОХУ-ын иргэд манай улсад олноор ирж байна" гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд түгээд буй. Тэгвэл бид он гарсаар ОХУ-аас ирсэн иргэдийн тоон мэдээллийг Хил хамгаалах ерөнхий газар /ХХЕГ/-аас тодрууллаа. Ингэхэд 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс тавдугаар сарын 12-ны өдрийг хүртэл манай улсад;

  • Нийт 35,936 гадаадын иргэн ирж, эдгээр иргэдийн 32,249 нь буцаж явсан.
  • Үүнээс 18,171 нь ОХУ-аас ирсэн иргэн байсан бөгөөд тавдугаар сарын 12 /2022.05.12/-ны байдлаар тэдгээрийн 17,225 нь буцаж явсан.  

Өнгөрсөн оны мөн энэ үед манай улсад нийт 39,236 гадаадын иргэн ирсний 14,231 нь ОХУ-ын иргэн байсан аж. Ташрамд дурдахад, хоёр хоногийн өмнөөс цахим сүлжээнд "Дайнаас зугтаж яваа Орос иргэд гэх тайлбартай" зураг түгсэн. Тэгвэл тус зураг дээрх иргэд нь жудо бөхийн хамтарсан бэлтгэл хийхээр Монголд ирсэн ОХУ, Тажикистаны тамирчид байжээ.