Энэ тавдугаар сарын 10-ны өдөр Эрхүү-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний суудлын вагонд Монгол Улсын иргэний гар тээшинд саванд хийсэн цэцэг олдож улмаар ОХУ-ын гаалийн ажилтнууд шалгасан талаар тус улсын хэвлэл онцолжээ.
Тодруулбал, ОХУ-ын нутаг дэвсгэрээс тус цэцгийг фитосанитарийн гэрчилгээгүй экспортолсон нь хорио цээрийн бичил биетүүд тархах аюул учруулж байна гэж үзэн захиргааны зөрчлөөр хариуцлага үүсгэсэн аж.