УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч өмнө нь энэ парламент, УИХ-ыг тарахыг шаардаж байсан бөгөөд энэ удаад ч мөн дахин шаардаж байна гэлээ.
Тэрбээр: “Эрхэм гишүүд ээ, УИХ-ын дарга аа миний бие энэ удаад УИХ-ын чуулганд оролцож байгаа нь урьд нь гаргаж байсан саналаа дахин тавьж байна. Өмнө нь буюу 2018 оны аравдугаар сарын 29-ний өдөр УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон учир өөрөө тарах санал гаргаж байсан, түүнээс хойш хагас жил өнгөрөхөд УИХ-ын ёс зүй, чадвар дээшилсэнгүй. Тиймээс уг саналыг дахин гаргаж, энэ парламентыг өөрөө тарах эрх зориг гаргана гэдэгт итгэж байна” гэлээ.
Эргэн сануулахад, Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны аравдугаар сарын 29-ний өдөр УИХ-ын бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлж байсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “УИХ өөрөө тарах эрх зориг гаргана гэдэгт итгэж байна” мэдэгдсэн. Энэ удаагийн УИХ хугацаанаасаа өмнө тарах нь зөв үү?
Нийт: 0 саналтай