Д.Тогтохсүрэн: АТГ-ын даргын асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэхгүй

Д.Тогтохсүрэн: АТГ-ын даргын асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэхгүй

УИХ дахь МАН-ын бүлэг ѳнѳѳдѳр хуралдаж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн асуудлаар мэдээлэл сонссон байна. Бүлгээр уг асуудлыг хэлэлцээд, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 50.8 хувьтай байна гэж үзжээ. Ингэхдээ яригдаж байгаа хэдий ч эцэслэн шийдээгүй асуудлыг 0 хувь гэж үзжээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-ХААБ-ын зөрчлөөс үүдэж, хүний амь нас үрэгдээд байгаа асуудлаар бүлэг ярилцсан уу?

-Хүний амь нас эрсэдсэн асуудал дээр төрийн байгууллагуудын буруутай үйл ажиллагаанаас үүдвэл хариуцлага хүлээнэ гэж би хувьдаа бодож байна. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хүлээж байгаа болов уу.

-Ирэх сонгуулиар хэрэгжилт нь 100 хувь хүрэх боломжтой юу?

-Мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд 21их наяд төгрөг хэрэгтэй байгаа. Энэ мөнгийг концесс болон гаднын зээлээр авахад хүндрэлтэй. Тиймээс сонгуулийн жил болоход 70-80 хувьд хүрэх болов уу гэсэн хүлээлттэй байна.

-ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг бүлэг дотроо ярьсан уу?

-Би яг хэдэн гишүүн ЖДҮХС-гийн зээл авсныг мэдэхгүй байна. Зарим гишүүд тойргийн ААН-ээ дэмжих бичиг хийж ѳгѳѳд, жидүүчин болчихсон тохиолдол гарчихсан байна лээ. Хамаарал бүхий компани дээрээ зээл авсан гишүүдийн асуудлыг шалгаж байгаа юм билээ.

-АТГ-ын даргын томилгоог энэ долоо хоногт хэлэлцэх үү?

- АТГ-ын даргын асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй.

-Иргэний мэдээллийн нууцад халддаг байдлыг таслан зогсоох чиглэлд танай намын бүлэг тодорхой санаачилга гаргахгүй юм уу?

-Энэ чиглэлд гишүүд хуулийн тѳсѳл санаачилж байгаа.

ТУРШИЛТ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

Г.ИТГЭЛ

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ Ч.ОТГОНБАЯР




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө