СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуурсан үедээ автомашин жолоодож яваад, хүн дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуурсан үедээ автомашин жолоодож яваад, хүн дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

Өчигдөр /2022.05.01/ орой 23 цагийн орчимд Төв аймагт архи согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн автомашин жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, хүний амь хөнөөсөн ноцтой хэрэг гарчээ.

Тодруулбал, Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр багийн Малын худаг гэх газарт тээврийн хэрэгсэлд хүн мөргүүлж нас барсан байна гэх дуудлага хуулийн байгууллагад иржээ. Ингээд алба хаагчид хэргийн газарт очиж шалгалт хийхэд иргэн Б нь согтуурсан үедээ "Nissan Note" маркийн автомашиныг жолоодож яваад 40 орчим насны эрэгтэй хүнийг дайрч, амь насыг нь хохироосон байжээ. Тус хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж эхэлсэн байна.

Иймд иргэд та бүхнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, ойр тойрны хүмүүстээ анхааруулж байхыг сэрэмжлүүлэх үүднээс тус мэдээллийг нийтэллээ.