Долоо хоног бүрийн Бямба гарагт Монгол Улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яамны гадна манай зарим иргэд тайван жагсаал хийж, Оросын Украинд хийж байгаа цэрэг, дайны үйл ажиллагааг эсэргүүцэж буй. Тэгвэл өнөөдөр /2022.04.30/ тэдний жагсаал ОХУ-ын элчин сайдын яамны гадна үргэлжилж байгаа ажээ. Сонирхуулахад, тэднийг тус жагсаалтай нь холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм.
![ФОТО: ОХУ-ын элчин сайдын яамны гадна “”Дайныг эсэргүүцсэн” иргэдийн тайван жагсаал болж байна](http://imedee.mn/uploads/news/4x3/2022/04/30/s1.jpg)