Цахим орчинд нэгэн эмэгтэй дэлгүүрийн арын өрөөнд зодуулж буй бичлэг нийтлэгдсэн. Тухайн үйл явдал нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн дэлгүүрт энэ оны дөрөвдүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд болсон бөгөөд тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс 32 настай, эмэгтэй иргэн “Э”-ийн биед халдаж зодсон хэрэгт 20 настай, эмэгтэй Н гэгчийг холбогдуулан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна.
Тодруулбал, тухайн дэлгүүрийн эзэн 32 настай Э нь ажилтан болох 20 настай охинд "Ажлаа чанартай хий" гэж хэлсэн аж. Гэтэл тухайн охин дэлгүүрийн эзэн болох 32 настай Э-г зоджээ. Улмаар цагдаа дуудаж Зөрчлийн хуулиар торгуулад явуулсан ч маргааш нь дахин ирж зодсон ажээ.