Цагдаагийн алба хаагчийн биед халдсан согтуу жолоочийг 250 мянган төгрөгөөр торгожээ

Цагдаагийн алба хаагчийн биед халдсан согтуу жолоочийг 250 мянган төгрөгөөр торгожээ

Нэгэн иргэн тээврийн цагдаа байж магадгүй алба хаагчийн биед халдаж буй зураг олон нийтийн сүлжээнд гарсан.

Тэгвэл тус гэмт хэргийн шинжтэй, цагдаагийн алба хаагчийн эрх чөлөөнд халдаж буй үйл явдал энэ долоо хоногийн Даваа гараг /2022.04.25/-т нийслэлийн Хан-Уул дүүрэгт гарсан байгаа юм. Иймд тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 250 мянган төгрөгөөр торгожээ.

Мөн цагдаагийн алба хаагч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож явсан тул түүний жолоодох эрхийг Тээврийн цагдаагийн албанаас хассан байна.

Сонирхуулахад, цагдаагийн алба хаагчийн эрх чөлөөнд халдсан тус үйлдлийг Эрүүгийн тухай хуулийн 23.1-д хамаатуулан шалгадаг хуультай. Эрүүгийн тухай хуулийн 23.1.1-д, “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.