УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг "түдгэлзүүлэхгүй шалгах боломжтой” гэж үзэн тэднийг авч үлдлээ

УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг "түдгэлзүүлэхгүй шалгах боломжтой” гэж үзэн тэднийг авч үлдлээ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах тухай хүсэлтийг Улсын ерөнхий прокуророос парламентад оруулсан. 

Иймд өчигдөр /2022.04.29/ УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, “дээрх дөрвөн гишүүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж үзсэн юм.  Харанг өнгөрөгч шөнө УИХ-аар Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттай хэлэлцэж, “бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр цаашид шалгах боломжтой” гэж үзэж тэднийг УИХ-ын гишүүнээр нь авч үлджээ.