Талийгаач М.Алтан-Оргилыг дээрэмдсэн гэх этгээдэд зорчих эрхийг гурван жилээр хязгаарлах ял оноожээ

Талийгаач М.Алтан-Оргилыг дээрэмдсэн гэх этгээдэд зорчих эрхийг гурван жилээр хязгаарлах ял оноожээ

Талийгаач реппер “Orice” буюу М.Алтан-Оргилыг амиа алдахаас өмнө дээрэмдсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2022.04.29/ Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ.

Тэгвэл шүүх хурлын дараа хохирогчийн талын өмгөөлөгч хэлэхдээ, “М.Алтан-Оргил нь 2020 оны долдугаар сарын 23-24-ний шилжих шөнө амь насаа алдахаас өмнө хэргийн газар бусдад дээрэмдүүлсэн баримт байдаг. Энэ нь дараа дараагийн үйлдлүүд учир холбогдолтой байж болзошгүй тул бүртгэлийн хэргийг нээж, гурван ч удаа прокурорын шатанд хаагдсан. Эцэст нь УЕП-ын орлогчийн тогтоолоор хэргийг нээж, өнөөдөр БГД-ийн Анхан шатны шүүхээс хохирогчийг дээрэмдсэн гэмт буруутай этгээдэд гурван жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчиллөө” гэв.