Э.Энхбат агсны өмгөөлөгч О.Санчирбал: Шүүх хуралд гэрч оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээж авлаа

Э.Энхбат агсны өмгөөлөгч О.Санчирбал: Шүүх хуралд гэрч оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээж авлаа

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж, шүүх хурлыг ирэх сарын 12-ны өдөр хийхээр товлосон.

Тэгвэл энэ талаар талийгаач Э.Энхбатын өмгөөлөгч О.Санчирбал “Хуулийн үндэслэл зааврынхаа дагуу шүүх хуралд гэрч оролцуулах хүсэлт гаргасан. Дээрх хүсэлтийг шүүх шийдвэрлэж нэр бүхий гэрч нарыг оролцуулж, шүүх хуралдааныг хаалттай явуулахаар шийдвэрлэж, шүүх хурлыг тавдугаар сарын 12-нд товлосон. Өнөөдөр Н.Түвшинбаяр шүүх хуралдаа оролцсон. Түүнийг хуулийн дагуу 12-20 жил эсвэл бүх насаар хорих заалттай байгаа” гэлээ.