Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын Үндэсний лавлагаа лабораторийн эмэгтэй ажилтнууд гуравдугаар сар /2022.03/-ны сүүлээр ажлын байр дээрээ зодолдож улмаар нэгнээ гэмтээсэн хэрэг гарсан байж болзошгүй байна.
Иймд МХЕГ-ын Үндэсний лавлагаа лаборатори дотоод хурал хийж, маргаан үүсгэсэн ажилчдад хатуу сануулга өгч, улмаар зодооны улмаас гэмтэл авсан эмэгтэй ажилтанд түр хугацааны чөлөө өгсөн байж магадгүй байна. Энэ талаар бид хуулийн байгууллагаас тодруулахад, “тус зөрчлийн талаар ямар нэг дуудлага мэдээлэл ирээгүй” гэлээ. Учир нь МХЕГ-ын төрийн алба хаагчдын холбогдсон тус зөрчил, маргааныг нуун дарагдуулсан байж болзошгүй байна.