Орос-Монголын зэвсэгт хүчний “Сэлэнгэ-2022” хамтарсан сургуулилт болно гэж тус улсын хэвлэлүүд мэдээлжээ

Орос-Монголын зэвсэгт хүчний “Сэлэнгэ-2022” хамтарсан сургуулилт болно гэж тус улсын хэвлэлүүд мэдээлжээ

Орос-Монголын зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2022” сургуулилт энэ жил хууль бус зэвсэгт бүлэглэглэлтэй тэмцэх чиглэлээр уулархаг, элсэн цөл газарт болно хэмээн Оросын хэвлэлүүд бичжээ.

Сургуулилтын эхний шатанд терроризмын эсрэг тэмцэх , хоёр дахь шатанд хууль бус зэвсэгт бүлэглэлийг устгах чиглэлд бэлтгэл хийж аж.

Оросын хэвлэлүүдэд, “Сэлэнгэ-2022” харилцан итгэлцэл, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчимд суурилсан Орос-Монголын түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой сургуулилт юм. Энэ удаагийн сургуулилалтын бүх үйл ажиллагаа нь Орос, Монголын Зэвсэгт хүчний байлдааны бэлэн байдлыг өндөр түвшинд байлгахад чиглэж, олон улсын аюулгүй байдалд тулгарч буй шинэ сорилт, заналхийллийн эсрэг зохих хариу арга хэмжээ авахад бэлдэх болно гэжээ. Мэдээллийг эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Эх сурвалж: Болшая Азия