ШУУРХАЙ: Өмнөговь аймагт нүүрс тээврийн компанийн ажилчдын байранд гал гарч, нэг хүн амиа алджээ

ШУУРХАЙ: Өмнөговь аймагт нүүрс тээврийн компанийн ажилчдын байранд гал гарч, нэг хүн амиа алджээ

Өмнөгөвь аймагт үйл ажиллагаа явуулдаг нүүрс тээврийн компаний ажилчдын байранд гал гарч, улмаар нэг хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн “Цагаан хад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 380 км, сумын төвөөс баруун зүгт 125 км/-т гэр шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 03:00 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Амуу тариа” ХХК-ийн эзэмшлийн 5 ханатай гэр 04.29-ний өдрийн 02:10 цагийн үед шатаж “Амуу тариа” ХХК-ийн жолооч Ч /63 настай, эрэгтэй, Завхан аймгийн харъяат/ өртөж нас барсан тул цогцсыг сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн.