СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Морьтойгоо бүдэрч унасан хүүг уралдаан дагаж явсан автомашин дайрч, амь насыг нь хохироожээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Морьтойгоо бүдэрч унасан хүүг уралдаан дагаж явсан автомашин дайрч, амь насыг нь хохироожээ

Энэ сарын 22 /2022.04.22/-ны өдөр Дундговь аймгийн Хулд суманд хурдан морины үсэргээн болж, 14 настай хүү амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. 

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, Хулд сумын уяачдын зохион байгуулдаг ээлжит хурдан морины үсэргээ дээр 14 настай эрэгтэй хүүхэд айлын морь унаж оролцсон байна. Улмаар хурдан морь үсэргээний үеэр унаач хүүхэд морьтойгоо бүдэрч унахад, уралдааныг дагаж явсан автомашин дайрч, хүнд гэмтэл учруулжээ. Хүүг яаралтай Дундговь аймгийн эмнэлэгт хүргэсэн боловч ухаан оролгүй байсаар нас барсан байна. 

Тус хэргийн талаар Дундговь аймгийн цагдаагийн газраас тодруулахад "Энэ талаар гомдол ирсэн. Хэрэг шалгагдаж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ. Иймд зарим иргэнийг хурдан морины уралдаанд оролцохгүй байхыг сэрэмжлүүлэх үүднээс тус мэдээллийг нийтлэв.