“Дайныг эсэргүүцсэн жагсаал”-д оролцсон Д.Сосорбарамыг цагдаагаас шалгаж эхэлжээ

“Дайныг эсэргүүцсэн жагсаал”-д оролцсон Д.Сосорбарамыг цагдаагаас шалгаж эхэлжээ

Манай зарим иргэд ОХУ-ын Украинд хийж байгаа цэрэг, дайны үйл ажиллагааг эсэргүүцэж, Монголд суугаа Оросын элчин сайдын яамны гадна “no war” гэсэн лоозонтой жагсаалыг долоо хоногийн Бямба гарагт зохион байгуулах болсон.

Тус жагсаалд Гавьяат жүжигчин Д.Сосорбарам оролцсон байдаг.  Тэгвэл түүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж, тайлбар мэдүүлэг авчээ. Тэрээр энэ тухай өөрийн твиттер хуудастаа, “өнөөдөр мөн ч их ажилтай өдөр өнгөрөв.Сүхийн 1 т мэдүүлэг өгөв.Сүрхий соёлтой юмаа манай сэргийлэх.Улам л эрчимжүүллээ намайг.Эрх чөлөөгөө хамгаалж нуугинаа би” хэмээжээ.