Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Б.Бейсэн нарыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Б.Бейсэн нарыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан "УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Б.Бейсэн нарыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа" талаар мэдээлэв. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нь өөрийн компанидаа тээврийн хэрэгслийн С зөвшөөрөл авахын тулд АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд хамаарал бүхий хүнээрээ дамжуулан 100 мянган ам.долларын авлига өгсөн хэрэгт холбогддог. Харин УИХ-ын гишүүн Б.Бейсен нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга тэргүүтэй Нэгдсэн эмнэлгийн эмч нарын эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авч, хуурамч онош тогтоосон хэрэгт холбогддог юм. 




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө