Телевизийн шууд эфирт зодолдсон Х.Бат-Ялалт, Д.Үүрцайх нарыг цагдаагаас шалгаж эхэлжээ

Телевизийн шууд эфирт зодолдсон Х.Бат-Ялалт, Д.Үүрцайх нарыг цагдаагаас шалгаж эхэлжээ

“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллага (ТББ)-ын тэргүүн Х.Бат-Ялалт, ХҮН-ын гишүүн Д.Үүрцайх нар телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр маргалдаж, зодолдсон хэрэг гарсан.

Тодруулбал, тэд “Парламент” телевизийн "Аргумент" хэлэлцүүлэгт оролцож байсан юм. Тус үйл явдлын дараа эфирийг түр зогсоож, Х.Бат-Ялалтыг гаргасны дараа хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн. Тэгвэл шууд эфирийн үеэр маргалдаж, зодолдсон хүмүүсийг цагдаагийн байгууллагаас шалгахаар болсон байна.