ШУУРХАЙ: Э.Номинчулууны хэрэгтэй холбогдуулж нэр бүхий сайтын эрхлэгч Г-ын гэрт нэгжлэг хийж байна

2022-04-28 11:10

ШУУРХАЙ: Нэр бүхий сайтын эзэн Г нь Э.Номинчулуунд авлига дамжуулсан хэмээн шалгагдаж байна

Өчигдөр /2022.04.28/ Багануур ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун 3 мянган ам.долларын хахууль авч байхад нь АТГ-аас үйлдэл дээр нь дайчлан баривчилсан талаар бид мэдээлсэн. 

Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах", 22.8 дугаар зүйлд заасан "Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах", 22.10 дугаар зүйлд заасан "Үндэслэлгүйгээр хөрөнгөжих" гэсэн зүйл ангиар шалгаж эхэлсэн байгаа юм. 

Мөн түүний хэрэгтэй холбогдуулан нэр бүхий сайтын эрхлэгч Г-оос АТГ-ын алба хаагчид мэдүүлэг авч, түүний гэр болон ажлын байранд нь үзлэг, нэгжлэг хийсэн байгаа юм. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, Г нь Э.Номинчулуунд авлигалын мөнгийг өгөх "дамжуулагч"-аар ажилласан байж болзошгүй хэмээн шалгагдаж эхэлжээ. 

2022-04-27 22:33

ШУУРХАЙ: Э.Номинчулууны хэрэгтэй холбогдуулж нэр бүхий сайтын эрхлэгч Г-ын гэрт нэгжлэг хийж байна

Багануур ХК-ний гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг бусдаас хахууль авч байхад нь үйлдэл дээр АТГ-ын алба хаагчдад илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл түүний тус асуудалтай холбогдуулж, зарим иргэдийг мөн шалгаж байгаа бололтой. Тодруулбал, нэр бүхий сайтын эрхлэгч Г-оос АТГ-аас алба хаагчид мэдүүлэг авч, түүний ар болон ажлын байранд нь үзлэг, нэгжлэг хийж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

2022-04-27 20:50

ШУУРХАЙ: Багануур ХК-ний захирал Э.Номинчулууныг хахууль авч байхад нь дайчлан барьжээ

Багануур ХК-ний гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг 3 мянган ам.долларын хахууль авч байхад үйлдэл дээр нь дайчлан барьжээ.

Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах", 22.8 дугаар зүйлд заасан "Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах", 22.10 дугаар зүйлд заасан "Үндэслэлгүйгээр хөрөнгөжих" гэсэн зүйл ангиар шалгаж эхэлсэн байна. Яг одоо АТГ дээр Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа ажээ.