ШУУРХАЙ: АНУ-д суугаа элчин сайд Ө.Батбаярыг ХБ-ны 33 тэрбумын зээлтэй холбогдуулж эргүүлэн татаж магадгүй байна

ШУУРХАЙ: АНУ-д суугаа элчин сайд Ө.Батбаярыг ХБ-ны 33 тэрбумын зээлтэй холбогдуулж эргүүлэн татаж магадгүй байна

Фэйсбүүк дахь “Дэлхийгээр аялагчид” группийн админ Ө.Батбаярыг Монгол Улаас АНУ-д суух элчин сайдаар 2021 онд томилсон. Тухайн үед түүнийг тус албан тушаалд “тохирохгүй” гэж олон нийт эсэргүүцэж байв.

Тодруулбал “манай улсын хамгийн чухал гуравдагч хөрш болох АНУ-д хамгийн мундаг дипломатаа элчин сайдаар томилдог уламжлалыг эвдэж, Дэлхийгээр аялагчид facebook группийн админ хүнийг томилсон нь маш харамсалтай. Энэ үйлдэл нь гадны улс орнуудад Монгол Улс гуравдагч хөршийн бодлогоосоо ухарч, АНУ-тай харилцах харилцаандаа өмнөх шигээ ач холбогдол өгөхөө больж байгаа юм байна гэсэн буруу мессеж өгөх магадлалтай” гэж шүүмжилж байв.

Тэгвэл түүнийг эргүүлэн татах асуудал яригдаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

-Ө.БАТБАЯР НЬ ХӨГЖЛИЙН БАНКНААС 33 ТЭРБУМЫН ЗЭЭЛ АВСАН “ВЕРТЕКС МАЙНИНГ ПАРТНЕР” ХХК-Д ХУВЬЦАА ЭЗЭМШИЖ БАЙЖЭЭ -

Учир нь Хөгжлийн банк /ХБ/-ны гүйцэтгэх захирлаар Г.Амартүвшин зургаан сар ажиллах хугацаандаа нь, УИХ-ын гишүүн Г.Дамдиннаям, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК 33 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гаргуулсан байдаг.

Г.Дамдиннаям, Х.Ганхуяг, Ө.Батбаяр нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-ийн мэдээлэл

Тэгвэл Ө.Батбаяр нь “Вертекс майнинг партнер” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байжээ. Өнөөдөр тэрээр “Вертекс майнинг партнер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс хасагдсан байгаа юм.

Ө.Батбаяр “Вертекс майнинг партнер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс хасагджээ

Харин АТГ-аас Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшин эрх мэдлээ урвуулж, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгон, их хэмжээний зээл өгсөн буюу Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаал, эрх мэдлээ урвуулж бусдад давуу байдал олгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татах санал гаргасан байдаг. 

Иймд АНУ-д суугаа элчин сайд Ө.Батбаярыг энэ асуудалтай холбогдуулж АТГ-аас шалгаж байж болзошгүй байна. Үүнтэй холбогдуулж түүнийг элчин сайдын албан тушаалаас нь эргүүлэн татах асуудал яригдаж эхэлсэн байж магадгүй байна.




ЭМГЭНЭЛ

13 цагийн өмнө