“Монголын гудамжинд бие зассан бол арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” хуультай

“Монголын гудамжинд бие зассан бол арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” хуультай

Өнгөрөгч амралтын өдөр олон нийтийн сүлжээнд гадаадын бололтой хэсэг иргэд нийслэлийн гудамж талбайд бие засаж байгаа зураг гарсан. Харин тус үйл явдал нь хэзээ, хаана болсон нь тодорхойгүй байгаа юм. 

Мөн тус хүмүүс нь ОХУ-ын иргэд бөгөөд Цагдаагийн байгууллага яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй зэргээр иргэд санал бодлоо илэрхийлж байв. Тэгвэл Зөрчлийн тухай хуулийн 5.1.1-д “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ. Харин тус асуудалд Цагдаагийн байгууллагаас тодорхой мэдээлэл хийгээгүй байна.

 




ЭМГЭНЭЛ

13 цагийн өмнө