Хан-Уул дүүргийн “Энканто” хотхонд үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдааны төвийн авто зогсоолыг чөлөөлж, явган болон унадаг дугуйгаар зорчих хөдөлгөөнийг саадгүй болгуулах шүүхийн шийдвэр гарсан. Улмаар өнгөрсөн амралтын өдрүүдэд явган хүний зам барих ажил эхэлсэн.
Гэвч шүүхээс гаргуулсан хэмжээнээс бага талбайг чөлөөлж байгааг зарим иргэн цахим сүлжээнд бичжээ. Тухайлбал, анх энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан хуульч А.Базар “Явган хүний зам тавигдаж байгаа аж. Гэхдээ дугуй, явган хүний зам гэхэд арай нарийн байх шиг. Шүүхээр явж байгаад гаргуулсан 1 дүгнэлт байдаг даа. Тэнд хууль бусаар ашиглаж буй газрын хэмжээг заасан байдаг. 490м.кв орчим байх. Яг тэрний дагуу чөлөөлж өгөөрэй” гэсэн байна. “Оргил” худалдааны төв нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын "Камдер" ХХК-ийн эзэмшилд байдаг.
Явган хүний зам тавигдаж байгаа аж. Гэхдээ дугуй & явган хүний зам гэхэд арай нарийн бх шиг... Шүүхээр явж байгаад гаргуулсан 1 дүгнэлт байдаг даа. Тэнд хууль бусаар ашиглаж буй газрын хэмжээг заасан байдаг. 490м.кв орчим бх. Яг тэрний дагуу чөлөөлж өгөөрэй? @MunkhErdene81 pic.twitter.com/7BtQ8DWYKx
— Bazar (@AshimBazar) April 25, 2022