Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах акц дахин явж эхэлжээ. Тодруулбал өнгөрсөн гуравдугаар сарын 25 /2022.03.25/-нд Баянгол дүүргийн ИТХ хуралдаж, Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах саналыг 40 төлөөлөгчийн 29 нь дэмжиж, түүнийг огцруулах шийдвэр гаргасан байдаг. Харин энэхүү шийдвэр нь албажаагүй учир дахин түүнийг огцруулах акц явж эхэлсэн байна.
![Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах акц дахин явж эхэлжээ](http://imedee.mn/uploads/news/4x3/2022/04/25/buz0c.jpg)